Хятадын эдийн засагт 20 гаруй тэрбум доллар нэмж оруулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-03-21 16:47:54

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк /Төв банк/ тогтсон үнээр буцаан худалдах үүрэгтэйгээр үнэт цаас худалдан авах ажиллагааны тусламжтайгаар улсынхаа санхүүгийн тогтолцоонд 130 тэрбум юань буюу 20.1 тэрбум доллар нэмж оруулсан тухай тус банкны цахим хуудсанд мэдээлжээ.

Хятадын Ардын банк дээрх ажиллагааг долоо хоногийн хугацаатай болон 2.25 хувийн орлоготой явуулсан байна. Гуравдугаар сарын 18-нд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус банк Хятадын эдийн засагт 110 тэрбум юань буюу 17 тэрбум доллар нэмж оруулжээ.

Хятадын Төв банк юанийн ханш мэдэгдэхүйц өссөн үед ийм ажиллагаа явуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт тус банк юанийн доллартай харьцах ханшийг шууд 0.51 хувиар өсгөж 6.4628 нэгж болгожээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ