Кубад “Зика” вирусийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийд
sarnai@montsame.mn
2016-03-21 16:23:04

ГАВАНА. /Xinhua/. “Зика” вирусийн халдвар авсан шинэ тохиолдол илэрсэн тухай Кубын Эрүүл мэндийн яам бямба гарагт мэдэгдлээ.

“Зика” вирусийн халдварын 5 дахь тохиолдол илэрснийг тус улсын Эрүүл мэндийн яам нотолжээ. Халдвар авсан 27 настай өвчтөн гуравдугаар сарын 9-нд Бразил улсаас Куба улсад ирсэн аж.

Гавана хотын Педро Коури хүрээлэнд эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний биеийн байдал сайн байгаа аж.

Кубад гадагш зорчилгүй “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол нэг л бүртгэгдсэн байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ