ННБТСХ, спорт холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /ННБТСХ/ нь спортын холбоодтой хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж үзэглэлээ.
Гэрээнд, тухайн спортын төрлөөр спортын их наадам, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон бусад уралдаан тэмцээнийг хамтран зохион байгуулах, тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх юм.
Мөн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын дунд анхан шатны болон давтан сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг тусгасан гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо-ноос мэдээлэв.