Багануур дүүргийн баг Дэд хэсгийн аваргын төлөө шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-26 09:20:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний 21 аймгийн лигийн дэд хэсгийн Өмнөговь болон Багануур багийн хагас шигшээ цувралын хоёр дахь тоглолт болж, Багануурын баг 89:66-аар хожлоо.


Тоглолтын эхний хагаст тэнцүүхэн өрсөлдсөн ч гуравдугаар үед Багануур баг илүүрхэж оноог холдуулсаар хожсон юм. Багануур баг самбарт илүүрхсэн тоглолтыг үзүүлж багаараа 77 самбар авсан бөгөөд Н.Ганбаатар 20 самбараас авсан амжилтаар багаа тэргүүлсэн юм.


Ийнхүү тэд хоёр дараалан хожсоноор Үндэсний 21 аймгийн лигийн дэд хэсгийн аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ. Одоо тэдэнтэй аваргын төлөө Увс Нуур болон Сэлэнгэ багийн хожсон нь тоглоно

Холбоотой мэдээ