Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-03-24 07:44:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2019 оны 3 дугаар сарын 24-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.


Холбоотой мэдээ