Химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-03-23 13:15:27

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын зүүн нутагт орших Жянсу мужийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 64 болж нэмэгдэж, 28 хүн сураггүй болсонд тооцогдож байна гэж Яньчэн хотын дарга Цао Лубао хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Дэлбэрэлтийн улмаас 62 хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлж байв.


“Бямба гарагийн өглөөний 7 цагийн байдлаар 64 хүн амиа алдлаа. Амиа алдсан хүмүүсийн 26-г нь хэн болохыг тогтоож чадсан. Дэлбэрэлтийн үеэр бэртсэн хүмүүсийн 21-ийнх нь биеийн байдал маш хүнд, 73-ынх нь хүнд байна" гэж тэрбээр мэдэгджээ.


Ослын газар эрэх-аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Жянсу мужийн "Чэньзяган" аж үйлдвэрийн паркийн бүс дэх “Жянсу Тяньжин” химийн үйлдвэрт пүрэв гарагт орон нутгийн цагаар 14 цагт дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд цохилтын долгионд нь ослын газраас 5 км-ын радиуст оршдог байшингуудын цонх хагарчээ.


Холбоотой мэдээ