“Их-7”-гийн бүлгийн уулзалтын талаар хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-21 14:39:07

ПАРИС. /NHK/. Японд болох “Их-7”-гийн бүлгийн улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын талаар Япон болон Францын Гадаад хэргийн сайд нар Парис хотноо хэлэлцэв.

Ирэх сард Хирошима хотод болох уулзалтын гол сэдэв нь терроризмтой тэмцэх талаар авах арга хэмжээ байхыг Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эротой уулзахдаа хэллээ.

Уулзалтын үеэр хэлэлцэх өөр нэг гол сэдэв нь цөмийн зэвсэг хураах асуудал байх юм гэж Кишида мөн хэлсэн байна. Тэрбээр дэлхийг цөмийн зэвсгээс ангид байлгах талаар маш тодорхой дохио өгөх нь чухал гэдгийг онцлоод, Франц улс цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох, цөмийн зэвсэг хураах мөн адил зорилготойг дурджээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ