Э.Энхбаяр Тусгай олимпоос хос медальтай ирлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-03-21 23:44:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын төвийн 8-р ангийн сурагч Энхтүвшингийн Энхбаяр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Тусгай олимпоос хос медальтай ирлээ. 

Э.Энхбаяр 200 метрийн гүйлтэд алт, 100 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Тэрээр агаарын болон ширээний теннис, хөнгөн атлетик зэргээр багаасаа хичээллэж иржээ. Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчин чуулж Монголын баг тамирчид Тусгай олимпоос гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Оюуны ялгаатай хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпын наадам анх байгуулагдсан цагаас хойш эдүгээ 50 жилийн хугацаа өнгөрч байгаа ажээ.

Холбоотой мэдээ