Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараар дөрөвт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-21 11:58:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг жил бүр  тодорхойлдог.

Өнгөрсөн оны үзүүлэлтээр Дорноговь аймаг 84.88 оноо авч аймгуудаас дөрөвт эрэмбэлэгджээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог тухай албаныхан дурдсан.

Мөн 2018 онд өрсөлдөх чадвараараа хамгийн их ахиц гаргасан аймгийн тоонд Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай аймаг багтжээ.

Дорноговь аймаг дал гаруй мянган хүн амтай, төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй, Замын-Үүдийн боомттой, интернэт харилцаа холбоо хөгжсөн улсын хилийн зүүн өмнөд бүсийн аймаг юм. Мөн Хамарын хийд-Энергийн төвийг тойрсон аялал  жуулчлал эрчимтэй хөгжиж байна.

Холбоотой мэдээ