“Лалын улс”-тай тэмцэхэд галын дэмжлэг үзүүлэх бааз байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-21 11:32:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд “галын дэмжлэг үзүүлэх баазыг” АНУ анх удаа Иракийн хойд нутагт байгуулжээ. Энэ тухай Америкийн телевизийн “CNN” компани мэдээлсэн байна.

Тус компанийн Пентагон дахь эх сурвалжуудын мэдээлснээр, Иракийн Махмур хотоос холгүй оршдог уг бааз нь үйл ажиллагаагаа саяхнаас буюу гурав эсвэл дөрвөн долоо хоногийн өмнө эхэлсэн бөгөөд “Лалын улс”-тай тэмцэхэд Иракийн цэргүүдэд дэмжлэг үзүүлэхэд ашиглахаар төлөвлөж буй хол тусгалын их буунуудыг байрлуулжээ.

Галын дэмжлэг үзүүлэх баазад АНУ-ын тэнгисийн 200 явган цэрэг алба хааж байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт тэдний нэг нь “Лалын улс”-ын босогчдын харвасан пуужинд өртөж амиа алджээ. Хэт давруу үзэлтнүүд дор хаяж хоёр пуужин харвасан байна. Энэ үеэр АНУ-ын гурван цэрэг шархадсан бөгөөд америкчууд их буугаар хариу гал нээжээ.

Уг баазыг мөн Америкийн цэргийн сургагч нар Иракийн цэрэг, офицеруудыг бэлтгэж сургаж байгаа дасгал сургуулилтыг хуарангуудыг хамгаалахад болон урьд нь “Лалын улс”-ын босогчдод эзлэгдсэн Иракийн хоёр дахь том хот бөгөөд тус улсын хойд нутагт оршдог Найнава мужийн засаг захиргааны төв болох Мосулыг чөлөөлөх ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байна гэж “CNN” мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ