Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн албан тушаалдаа орлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-20 15:08:23

АСТАНА. /TASS/. Касым-Жомарт Токаев парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдааны үеэр тангарагаа өргөж, Казахстаны Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон тухай “TASS” агентлаг мэдээлэв.


“Ард түмэндээ үнэнчээр зүтгэж, Бүгд Найрамдах Казахстан Улсын үндсэн хуулийг чанд мөрдөж, надад ногдуулсан Казахстан улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх өндөр үүрэг хариуцлагыг шударгаар биелүүлнэ гэдгээ амлаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, "Нур Отан" намын дарга болон Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ