ӨНӨӨДӨР: Нян судлалын лабораторийн нээлт болно
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:
08.00 цагт Хангарди оронд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай
зөвлөгөөн болно. Утас: 99010499
09.00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” эхэлнэ. Утас: 88027947
09.00 цагт МУИС-ийн Номын санд “Олон улсын ойн өдөр”-ийг тохиолдуулан
ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ойн мэргэжил сурталчлах өдөрлөг болно.
Утас: 88054040
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.
10.30 цагт Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төв дээр МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн үеэр гарсан будлианы талаар мэдээлнэ. Утас 99089666
11.00 цагт УУХҮЯ-нд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын тарифын хэлэлцээрийн талаар мэдээлнэ. Утас: 99093460
11.40 цагт Төрийн ордонд Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн
дээд одон, медаль гардуулна.
13.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Ариутгалын төв тасаг, Нян
судлалын лабораторийн нээлт болно. Утас: 99179899
14.00 цагт "Соманг" плазад "Хан богд кашмер" компани
болон “Дэлхийн Зөн Монгол” байгууллага зорилтот бүлгийн 100 гэр бүлийн 18-40
насны зуун иргэнийг сургалтад хамруулж, цалинтай дадлагажуулах чиглэлээр харилцан
ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99006962
15.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулна. Утас: 99895514
15.00 цагт Монголын Хүүхдийн ордон Олон улсын Математикийн
олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Утас: 96990714, 99996564