Өргөнчүүд эрүүл идэвхтэй амьдралыг сонгож эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-19 20:40:49

Дорноговь аймгийн Өргөн сумын Эрүүл мэндийн төвөөс идэвхтэй  дасгал хөдөлгөөнийг ард иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгож, улмаар дасгал хөдөлгөөний тусламжтайгаар эрүүл аж төрөх, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилгоор  гуравдугаар сарын 14-ний өглөөнөөс эхлэн 07.00-07.30 цагийн хооронд гүйлтийг зохион байгуулж хэвшээд байна.

Гуравдугаар сарын  16-ны өглөөний гүйлтэд 30 гаруй хүн оролцсон бол энэ тоо өдөр бүр нэмэгдэх хандлагатай болсон аж.

Өглөөний  гүйлтийг зохион байгуулах удирдамжийг сумын Өрхийн эрүүл мэндийн төвөөс баталсан бөгөөд гүйлтэд ирсэн хүмүүсийг өглөө бүр бүртгэх, сар бзр дүгнэлт хийх,   хамгийн олон хүнийг хамруулж оролцсон  аж ахуй нэгж, болон хамгийн хамгийн болсон гурван иргэнийг жилийн эцэст шалгаруулж урамшуулахаар болов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ