Сум дундын матeматикийн олимпиадад Өлзийт сум тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-12 14:25:23

Архангай /МОНЦАМЭ/. Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ардын боловсролын Тэргүүний ажилтан Г.Аюурзана, Ч.Юмчирчмаа нарын нарын нэрэмжит сум дундын аварга шалгаруулах матeматикийн олимпиадыг Ихтамир суманд зохион байгууллаа. Уг олимпиадад Чулуут, Эрдэнэмандал, Өлзийт, Цэнхэр, Өндөр-Улаан, Их тамир, Батцэнгэл зэрэг найман сумын 450 гаруй сурагч, 30 гаруй багш оролцсон байна.


Олипиадад багийн дүнгээр Өлзийт сум тэргүүлж ирэх жил тус суманд олимпиадыг зохион байгуулахаар болсон байнаЭнэхүү олимпиадын бусад олимпиадаас ялгарах онцлог нь сум дундын гэдгээрээ онцлогтой байлаа.


Олимпиадыг УБ хотын 1-р сургуулийн математикийн багш З.Бат-эрдэнэ /Улсын математикийн 10 удаагийн аварга/,  Нийслэлийн 1-р сургуулийн математикийн багш Монгол Улсын зөвлөх багш Ш.Лхагва, нийслэлийн 72-р сургуулийн математикийн багш З.Баттулга нар зохион байгуулжээ. Мөн урилгаар Монгол Улсын Гавъяат багш Д.Ганболд, Гавъяат багш М.Нацагм болон бусад ахмад багш нар ирсэн байна. 

Холбоотой мэдээ