Ж.Болтон: БНАСАУ-ын ажиллагааг “нүд цавчилгүй” ажиглаж байгаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ пуужингийн өөр нэгэн туршилтад бэлтгэж байгаа тухай таамаг гарсантай холбоотойгоор тус улсын ажиллагааг бид нүд цавчилгүй ажиглаж байгаа гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Үндэсний тагнуулын газар болон АНУ-ын хоёр
судалгааны төвөөс гаргасан мэдээллүүдээс үзэхэд, БНАСАУ пуужин хөөргөх талбайгаа
сэргээн босгож буй байдал ажиглагдсан юм.
Дээрх мэдээллийн талаар Ж.Болтон “ABC News” сувагт ярилцлага өгөх
үеэрээ, “БНАСАУ бүх л цаг үед ажиллагаа явуулж байдаг. Би хиймэл дагуулаас авсан гэрэл зурганд үндэслэн таамаглал дэвшүүлэхгүй" гэжээ. Мөн тэрбээр, бид тэдний яг одоо
юу хийж байгааг “нүд цавчилгүй” ажиглаж байгаа. Тэдний хүчин чадлыг бид мэднэ” гэж хэлсэн байна.