Венесуэлийн иргэдийг ажил, хичээлээс нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-11 10:53:02

БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Эрчим хүчний хямрал болоод буй энэ үед иргэдийг ажил, хичээлээс нь чөлөөлөх шийдвэрийг Загсийн газар гаргалаа гэж Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Венесуэл даяар тог, цахилгаан тасарсны улмаас Засгийн газар өнгөрсөн баасан гарагт иргэдийг ажлаас нь чөлөөлсөн юм.


"Эль-Гури" усан цахилгаан станцад гарсан ослын улмаас Венесуэлийн дийлэнх мужад энэ сарын 7-нд тог, цахилгаан тасарсан. Үндэсний цахилгаан эрчим хүчний Corpoelec” компани уг явдлыг үйл ажиллагааг нь санаатайгаар тасалдуулсан хэрэг бөгөөд Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн гэж нэрлэсэн байна.  

Холбоотой мэдээ