Манай хоккейчид “Asian challenge Cup 2019” тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-09 13:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хоккейн холбооны Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээний хагас шигшээ тоглолтод манай хоккейчид өчигдөр талбайн эзэн малайзчуудыг 12:6-аар хожсон. Ингэснээр аваргын алтан медалийн төлөө өнөөдөр Филиппинтэй тоглохоор болов.


Малайзын Куала Лумпур хотод болж буй Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Тудруулбал, “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан юм. Манай хоккейчид Малайз, Сингапурыг хожиж, Филиппинд хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарч хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Холбоотой мэдээ