“Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” аянд 340 иргэн нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-06 21:08:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төрийн болон ТББ, аж ахуйн нэгж байгууллагууд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий “Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” уриан дор "Нэг тэрбумаараа тэмцье" тайван жагсаалд өнөөдөр нэгдэж, дэмжиж байгаагаа илэрхийллээ. Аянд 20 байгууллага нэгдэж,  340 орчим хүн жагсчээ.

Энэхүү үйл ажиллагааг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хөөрхөн зүрх ТББ-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Дундговьчууд нөлөөллийн энэ үйл ажиллагаагаараа дэлхийн олон охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын хөдөлгөөнд нэгдэж, мянга мянган хохирогчдод итгэл найдвар, хүч, урам зориг өгөхийг хүсчээ.

“Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” үйл ажиллагааны хүрээнд залуучууд чөлөөт бүжиг хийж, эмэгтэйчүүд “Эв нэгдлийн хана” будаж, тайван жагсаалаар үргэлжилсэн бөгөөд тэдний будсан “Эв нэгдлийн хана” зургийг хүчирхийллийн төвийн хамгаалах байранд байрлуулахаар хүлээлгэн өгсөн байна. 

Холбоотой мэдээ