Цагдаагийн алба хаагчид монгол бичгээр хичээнгүй бичиг бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-06 17:43:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Соён гэгээрүүлэх ажил зохиох журам”, Цагдаагийн газрын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд “Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичгийн уралдааныг зохион байгуулжээ.


Тус уралдаан нь алба хаагчдын бичиг хэргийн соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар, гоо зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн онцлогтой боллоо. 


Уралдаанд байгууллагын ажилтнуудаас 40 гаруй бүтээл ирснээс тэргүүн байрт цагдаагийн ахлагч Т.Шинэдэнсэл, дэд байрт цагдаагийн ахлагч Н.Эрдэнэбаяр, гутгаар байрт цагдаагийн ахмад О.Мөнхтулга, тусгай байрт цагдаагийн ахлах дэслэгч Ч.Сэмжидмаа, үйлчлэгч Э.Саруултуяа нарын бүтээлийг шалгаруулжээ.

Холбоотой мэдээ