Пакистаны Элчин сайдыг Шинэ Дели рүү буцаахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-06 16:44:56

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Пакистан улсын эрх баригчид Элчин сайдаа Шинэ Дели рүү буцаахаар шийдсэн байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши Исламабад хот дахь Стратегийн судалгааны хүрээлэнд үг хэлэхдээ мэдэгдсэнийг “Geo TV” суваг уламжлав.


"Энэтхэг-Пакистаны харилцаанд үүссэн түгшүүртэй байдал намжиж байна. Энэ бол эерэг өөрчлөлт юм” гэж Куреши хэлсэн байна. Тэрбээр мөн Пакистаны төлөөлөгчид Энэтхэгт удахгүй айлчилж, Картарпурын зурвасыг нээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг мэдэгджээ. Энэ зурвас нь энэтхэгчүүдэд Пакистанд визгүй зорчих боломж олгох аж.


Хоёрдугаар сарын 14-нд Энэтхэгийн цэргийн цуваанд амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас Энэтхэг, Пакистаны зөрчил сүүлийн долоо хоногуудад улам хурцадсан юм. Халдлагын улмаас 45 хүн амиа алдсан байна.

Холбоотой мэдээ