Зэвсгийн нийлүүлэлтээсээ татгалзана гэдгээ хатуу сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-06 14:41:09

ВАШИНГТОН. /РИА Новости/. Оросын зенитийн пуужингийн С-400 системийг худалдан авах нь Турк улсад дэвшилтэт технологиудыг нийлүүлэхээс татгалзах, Америкийн 5 дахь үеийн F-35 сөнөөгч онгоцыг бүтээх хөтөлбөр дэх тус улсын оролцоог зогсоох болон хориг арга хэмжээг авахад хүргэж болзошгүй юм хэмээн АНУ-ын Төрийн департамент дахин мэдэгджээ.


Туркийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээг CAATSA буюу “Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар Америкийн дайснуудыг сөрөн зогсох тухай хууль”-ийн дагуу авч хэрэгжүүлж магадгүй юм хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Роберт Палладино мэдэгдсэн байна.


Зенитийн пуужингийн С-400 цогцолборыг нийлүүлэх асуудлаархи гэрээг Турк улс ОХУ-тай 2017 оны 12 дугаар сард байгуулсан юм.


Оросын С-400 цогцолборыг худалдан авахтай холбоотой асуудал нь АНУ болон Туркийн эрх баригчдын хооронд дипломат маргаан үүсэх шалтгаан болсон бөгөөд тус цогцолбороос татгалзахыг АНУ Туркийн холбоотнуудаасаа шаардсан юм. Турк улс энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа бөгөөд “АНУ-аас “Patriot” зенит пуужингийн цогцолборыг худалдан авсан тохиолдолд ч Оросын "С-400" зенит пуужингийн цогцолборыг худалдан авахаасаа татгалзах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ