“Hayabusa-2” Рюгү бага гараг дээр тогоо үүсгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-03-06 13:12:15

ТОКИО. /Space/. Японы сансар судлалын “Hayabusa-2” төхөөрөмж ирэх сард Рюгү бага гараг дээр тогоо үүсгэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Сансар судлалын агентлагаас мягмар гарагт мэдээлэв.


Hayabusa-2” нь дэлхийгээс 340 сая орчим километр зайд оршдог Рюгү бага гараг дээр хоёрдугаар сарын 22-нд амжилттай газардсан юм. Японы Сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, уг төхөөрөмж нь Рюгү гарагаас чулууны сорьц цуглуулах зорилготой хөөрсөн ажээ.


Уг төхөөрөмж нь ирэх тавдугаар сард Рюгү бага гараг дээр газардах оролдлогыг хоёр дахь удаагаа хийх ба бага гарагийн гадаргуу ямар байхаас шалтгаалан газардах байрлалыг өөрчилж магадгүй байна.


Hayabusa-2” төслийн багийн менежер Юичи Цүдагийн хэлснээр, бага гараг дээр тогоо үүсгэхээр туршиж буй анхны оролдлого энэ болох ажээ.


Өнгөрсөн сард Японы Сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүд “Hayabusa-2”-ын Рюгү дээр газардаж буй зургуудыг олон нийтэд дэлгэсэн билээ. 

Холбоотой мэдээ