Увсад цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 10:40:26

Увс аймагт 60 мВт-ын цахилгаан станц барихаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Баруун монголын энержи” компанийн захирал Б.Алтангэрэл нар концессийн гэрээ байгуулаад байна.

Увс аймгийг цахилгаан импортлогч биш экспортлогч аймаг болгох зорилгоор 60 мВт-ын цахилгаан станцыг концессийн гэрээгээр барихаар болсон юм.

“Ирэх 5-р сарын эхээр станцын барилгын шав тавьж, энэ жилдээ багтаан газар шорооны ажлаа хийж дуусгана” хэмээн гүйцэтгэгчээр шалгарсан “Баруун монголын энержи” компанийн захирал мэдэгджээ.

Цахилгаан станц баригдсанаар орон нутагт 500-гаад ажлын байр шинээр бий болох юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ