Түргэн тусламжийн машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 10:32:46

Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн машинтай боллоо.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цас зудтай, өвөлжилт хүндэрсэн аймгуудын зарим сумдад туулах чадвар өндөртэй түргэн тусламжийн машин олгохоор болсон билээ. Энэ дагуу Онцгой Байдлын Ерөнхий Газрын харъяа Улсын нөөцөөс цоо шинэхэн УАЗ фургон машиныг Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Тус сумын эмнэлэг шинэ машинтай болсноор зудын байдалтай байгаа хөдөөгийн малчиддаа саадгүй хүрч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ