Цагааннуур сумын малчин Б.Эрдэнэбаярын хониноос дөрвөн ихэр хурга гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-04 17:18:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3-р багийн малчин Б.Эрдэнэбаярын шар халзан хониноос дөрвөн ихэр хурга гарчээ. 

Малчин Б.Эрдэнэбаяр 33 жил мал маллаж байгаа аж. Эднийх 1100 бог, 60 адуу, 40 үхэртэй гэнэ. Хэдийгээр өнгөрсөн өвөл цас багатай, малын ундны ус дутмаг байсан ч хаваржаа тохитой, малын тараг тэвээрэг сайн байгаа. Өмнө нь мал олонтаа ихэрлэж, ганц нэг гурван ихэр гарч байсан ч дөрвөн ихэр анх удаа гарлаа гэж малчин Б.Эрдэнэбаяр хэллээ. Энэ жил төллөсөн малын жилбэ сайн, сүү сайтай байгаа гэлээ. Цаашид сум орон нутгийнхаа бодлого шийдвэртэй уялдуулаад малаа эрчимжүүлэх бодолтой байгаа гэсэн. Эднийх баяд удмын хоньтой аж. Өнөөдрийн байдлаар бог малын 10 хувь нь төллөжээ. Эднийх малаа хариулангаа усалдаг байна. 

Холбоотой мэдээ