Нутгийнхаа яруу найрагч зохиолчидтой уулзалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 17:32:50

Завхан аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Номч” клубээс санаачлан зохиолчидтой уулзалт хийж байна.

“Номч” клубээс Завхан аймгаас төрсөн зохиолч, яруу найрагчидтай нээлттэй ярилцах уулзалтуудын тов, төлөвлөгөөг гаргаад буй юм. Энэхүү уулзалтаар клубынхээ гишүүдэд зохиолчдын уран бүтээлийн төрсөн түүх, уран зохиолын сонирхолтой сэдвүүдээр зохиолчидтой нүүр тулан халуун дулаан яриа өрнүүлэх, зохиолчдын сургаал, сургамжийг сонсгох олон талын боломжийг сар бүр олгох юм байна. Энэ гурав, дөрөвдүгээр сард өдгөө нутагтаа уран бүтээлээ туурвиж буй яруу найрагч, зохиолчидтой уулзалт хийхээр төлөвлөжээ.

Дашрамд “Номч” клуб байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд  өдгөө 100 гаруй гишүүнтэй болжээ. Тус клубт уран зохиолд дуртай залуучууд нэгдэн үйл ажиллагаагаа хүүхэд залуучууд руу хандуулан зохион байгуулдаг  байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ