“Боржигон” хүүхэлдэйн театр үйл ажиллагаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-28 22:23:45

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Боржигон” хүүхэлдэйн театр үйл ажиллагаагаа эхэллээ.

Энэ театр нь аймагтаа анхдагч бөгөөд ирээдүйд эх орноо удирдан жолоодох өсвөр үеийн хүүхэд багачуудаа мэдээллийн эрин зуунд бий болсон хяналтгүй соёлын довтолгооноос хамгаалж эх орон, байгаль дэлхий, ан амьтан, найз нөхдийн үерхэл, нөхөрлөлийн тухай өгүүлсэн, тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон урлагийн бүтээлүүдээр дамжуулан үндэсний өв соёл, ардын аман зохиолын дээж, түүхэн уламжлалаа бахархан дээдлэх, оюуны чадавхтай Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой ажээ.


Хүүхэлдэйн театр нь цэцэрлэгийн болон ЕБС-ийн бага ангийн хүүхэд багачуудад зориулсан монгол үлгэр, туульсын зохиолууд болон гадаадын зохиолуудыг тайзнаа амилуулан хүүхэлдэйн багт, таягт, утсан, бээлийт, хуруун, сүүдэр гэх мэт бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвих юм. 

Тус театр тун удахгүй бяцхан хүүхэд багачууддаа зориулан “Гурван тооройн үлгэр”-ээс сэдэвлэсэн таягт хүүхэлдэйн жүжгийг Цэцэрлэг хотноо тоглох гэж байна. 

Холбоотой мэдээ