Улаанбаатарт 03-05 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-23 09:05:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


2019 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд   5-10 метр, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгороор 14-19 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын талаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,  бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ