Д.Трамп, Ким Жөн Ун нарын үсний засалтыг үнэгүй хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-22 15:07:30

ТОКИО. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотод болох билээ. Тэгвэл тус хотын нэгэн үсчин гоо сайхны газар хоёр удирдагчийн үсний засалтыг хэв маягийг дуурайлган засуулах сонирхолтой хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг санал болгожээ.  Үйлчлүүлэгчид Д.Трамп юмуу Ким Жөн Уны үсний засалтын хэв маягийг сонгох боломжтой гэнэ.  


Үсчний газрын эзний саналыг хүлээн авсан нэгэн үйлчлүүлэгч Ким Жөн Уны үсний засалтыг өөртөө хийлгэхээр сонгосныхоо дараа тун сэтгэл хангалуун байснаа илэрхийлсэн байна. “Энэ засалт нь шинэлэг бөгөөд ямар ч хэв маягт зохимжтой санагдлаа” хэмээн тэрбээр үсээ засуулсныхаа дараа ярьжээ. 


Үсчний газрын эзэн 200 орчим хүнд ийм засалт хийхийг санал болгосон бөгөөд үйлчлүүлэгдчийн дийлэнх нь Ким Жөн Уны үсний засалтыг сонгож байсан бөгөөд 4 хүн л Д.Трампын үсний засалтыг дуурайхыг хүсчээ. 


Удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын зорилгыг таниулан мэдүүлэхийн тулд энэ үйлчилгээг эхлүүлсэн хэмээн үсчний газрын эзэн хэлсэн байна. Түүнчлэн дээд хэмжээний уулзалт Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. 




Холбоотой мэдээ