Чингэс хааны сүлд есөн хөхөлт цагаан тугийг аймгийн музейн танхимд байрлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-20 16:18:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд залж байсан есөн хөхөлт цагаан тугийг музейд шилжүүлэн  байрлууллаа.

ЗДТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны "Монгол Улсын төрийн тугийг хүндэтгэх тухай" 136 дугаар зарлигийг хэрэгжүүлж аймгийн музейд шилжүүлэн хадгалуулж, батламж олгосон байна.

Чингэс хааны төрт улсын шүтээн их цагаан тугийг музейд шилүүлсний дагуу орон нутгийг судлах музей өөрийн нэг танхимаа Их Монгол Улсын үеийн түүх, эд өлгийн зүйлсээр тохижуулсан юм.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт буюу мэргэн вангийн хошуунд тахиж байсан  Хангал эхт цагаан туг нь Чингэс хааны сүлд шүтээний нэг бөгөөд үүнийг тугчин удмынхан 300 гаруй жил тахиж хамгаалсаар ирснийг судалсан байдаг.

Музейн ажилтнуудын шинэчилж дэглэсэн үзмэрийн танхимыг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, БСУГ-ын дарга Ч.Отгонбаяр, сумдын Засаг дарга нар, цэцэрлэг сургуулийн захирал, эрхлэгч нар хоёрдугаар сарын 20-нд ирж үзэж сонирхож, хүндэтгэл үзүүлсэн байна.



Холбоотой мэдээ