Камержуулалтын үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-21 13:53:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод иж бүрэн хяналтын камерыг суурилуулан авто зам, гудамж талбай, худалдааны төв зэрэг чухал обьектуудыг хянаж байна.

Үүний тулд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй камер байрлуулсан бол гэр хорооллын 9 цэгт 21 камерыг шинээр байрлуулах ажил 2019 оны 1 сараас эхлэн хийгдээд байна. Эдгээр камерууд нь 360 градусын эргэлттэй бөгөөд объектыг 30 дахин томруулж харах хүчин чадалтай аж.

Камержуулалтын үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт өсч, үүнийг даган замын хөдөлгөөний дэг журам сайжирч байгааг холбогдох албаныхан хэлэв.

Шинэ долоо хоногийн эхний өдрийн мэдээгээр Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэр БОЭТ-ийн баруун засмал зам дээр урсгал сөрсөн жолооч, хамгаалах бүс хэрэглээгүй 15 жолоочийн зөрчлийг камераар илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээг аваад байгаа юм.

Холбоотой мэдээ