АНУ: Крымыг Украинд буцаахаас нааш ОХУ-д авсан хоригийг цуцлахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-16 14:42:48

МОСКВА. /Sputnik/. Крымыг Украинд эргүүлэн өгөх шийдвэрийг ОХУ гаргахаас нааш тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлахгүй гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Хүн амынх нь дийлэнх нь оросууд болох Крым хоёр жилийн өмнө Украинаас албан ёсоор салж, ОХУ-д эргэн нэгдсэн билээ. Энэ асуудлыг санал хураалт явуулж, Крымын хүн амын 96 гаруй хувийн дэмжлэгтэйгээр шийдсэн юм.

Нэгдсэн, тусгаар тогтносон Украиныг АНУ хүсэж байна гэж төлөөлөгч мэдэгджээ.

Украины зүүн нутгийн салан тусгаарлагчид болон Киев хоорондын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцсон болон Крымыг ОХУ-д нэгтгэхэд оролцсон гэж үзсэн Оросын иргэд, аж ахуйн нэгжүүдэд АНУ, ЕХ болон түүний зарим холбоотон орон 2014 онд эдийн засгийн хэд хэдэн хориг арга хэмжээг авсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ