Зуу орчим га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-19 16:05:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас гахай жилийн сар шинийн баярын дараа тухайн  орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай нийгмийн хариуцлагын чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Тус суманд ашиглалтын болон хайгуулын нийт 16 компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс цахиур чулуу боловсруулах төсөл томоохонд тооцогдож байна.

Улаанбаатарт болсон уулзалтаар байгаль орчны нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх, аюулгүй ажиллагааг нарийн баримтлах,  орон нутгаас ажиллах хүчин авах, татвар хураамжийг  цагт нь төлөх зэрэг асуудлыг ярилцсан аж.

Албаныхан энэ жил уурхайн үйл ажиллагаанд эвдэрч сүйдсэн 100 орчим газрыг нөхөн сэргээх бол санхүүжилтийг уул уурхайн компаниудын Байгаль орчны нөхөн сэргээлтийн санд төвлөрүүлсэн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

Холбоотой мэдээ