АНУ-д үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-16 10:58:19

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Иллинойс муж улсын Аврора хотын “Henry Pratt” компанийн байранд гэмт этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ. Гал нээсэн этгээдийг  цагдаа нар буудан устгасан бөгөөд түүнийг 45 настай Гэри Мартин гэгч иргэн мөн болохыг тогтоосон байна.


Хотын цагдаагийн даргын мэдэгдсэнээр, хэрэг болсон газарт бэртэж гэмтсэн хүмүүсийг эрэн хайх зорилгоор цагдаа нар, гал хамгаалагчид болон аврагчид дайчлагдан ажилласан байна. Түүнчлэн Гэри Мартин гэгчийг тус компанийн ажилтан байсан гэж үзэж байгаа бөгөөд гэмт этгээд ямар учраас ийм хэрэг үйлдэх болсныг олж тогтоогүй байгаа тухайгаа цагдаагийн дарга мэдэгджээ. 


Гэмт этгээд гал нээсний улмаас бэртэж гэмтсэн цагдаагийн 5 ажилтныг мөн эмнэлэгт хүргэсэн байна.  

Холбоотой мэдээ