Олон нийтийн цагдаагийн сургалтыг 15 иргэн төгслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-15 17:40:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 15 иргэн “Олон нийтийн цагдаа”-гийн сургалтанд хамрагдаж, өнөөдөр гэрчилгээгээ гардав.

Тус сургалт 21 хоногийн хугацаатай явагдсан бөгөөд дээрх иргэд 100 хувийн үнэлгээ авч Тээврийн цагдаагийн албаны Олон нийтийн цагдаагаар ажиллах эрхтэй болсон байна.

Сургалтаар хууль тогтоомжийн талаар иргэдэд сурталчлах, боловсон харьцах,  гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгосон юм.

Мөн суралцагчид Цагаан сарын баяраар замын хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд замын цагдаа нарт туслан ажиллажээ.

Холбоотой мэдээ