Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-02-15 16:06:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ангараг гараг руу аялах тасалбар 100 мянган ам.доллароос хэтрэхгүй үнэтэй байна гэж “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск үзэж байна.


“SpaceX”-ийн зөөгч пуужинг олон удаа ашигладаг болсныг харгалзан үзвэл тийрэлтэт пуужингаар сар эсвэл Ангараг руу аялах нислэгийн тийз ямар үнэтэй байх вэ? гэж “Twitter” хэрэглэгчдийн нэг Илон Маскаас хоёрдугаар сарын 10-нд асуужээ. “Энэ нь ачааны хэмжээнээс ихээхэн хамаарна. Гэхдээ хэзээ нэгэн цагт Ангараг гараг руу 500 мянга, эсвэл түүгээр барахгүй 100 мянган ам.доллароос хэтрэхгүй /буцах тасалбар үнэгүй/ үнээр ниснэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсийн ихэнхийнх нь хувьд харьцангуй хямд үнэ юм. Тэд хэрэв хүсвэл дэлхий дээрх байшингаа худалдаад Ангараг гараг руу нүүж болно” гэж тэрбээр хариулжээ.


Улаан нүдэн гарагийг колоничлох хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж, сансрын нисгэгчдийг уг гараг руу 2024 онд илгээхээр төлөвлөж байгаагаа Илон Маск 2018 оны гуравдугаар сард АНУ-ын Техас муж улсын Остин хотод болсон “SXSW” технологийн жил тутмын үзэсгэлэн худалдааны үеэр мэдэгдсэн байна. “SpaceX” компани Ангарагийн сансрын нисэгчийн хувцасны загварыг саяхан танилцуулжээ.


Холбоотой мэдээ