“Ган илч” компани цэцэрлэгүүдэд агаар чийгшүүлэгч бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн халаалтын “Ган илч” ХХКомпани аймгийн төвийн долоон цэцэрлэгийн 39 ангид агаар чийгшүүлэгч бэлэглэх шийдвэр гаргаж, 2 дугаар сарын 13-ны өдөр гардуулжээ.
Агаар чийгшүүлэгч
нь ханиад, томуу гарахгүй байх нөхцөлийг
бүрдүүлж агаарыг цэвэршүүлэх, хуурайшсан арьс, салстыг чийгшүүлэхэд ихээхэн тустай.
Бохир, халдвартай
агаараар амьсгалах нь уушигны хатгалгаа, багтрааны сэдрэл, өөр төрлийн уушгины
өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг ба амьсгалын замын архаг өвчтэй хүмүүсийн
өвчнийг сэдрээх аюултай байдаг ажээ.
Тиймээс “Ган-Илч”
ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй
бяцхан иргэдийнхээ эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, 35мкв талбайг
чийгшүүлэх хүчин чадал бүхий агаар чигшүүлэгчийг ийнхүү бэлэг болгон өгсөн
байна.
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг халаалт дулаан ханган нийлүүлэлтийн гурван байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлсэн бөгөөд О.Ганбат захиралтай “Ган-илч” компани хамгийн түрүүнд саналыг дэмжин, ийнхүү хэрэгжүүлсэн ажээ.