Өнгөрсөн сард 597 кг алт худалдан авчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-02-13 18:10:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн сард 597 кг алт худалдан авчээ. Энэ нь 1.1 тонн алт худалдан авч байсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 531 кг-аар бага буюу 47 хувиар багассан үзүүлэлт юм.

Нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь салбар гурван кг алт худалдаж авчээ.

Монголбанкны худалдан авсан алт өмнөх оныхоос ийнхүү багассан нь  Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг тэг хувьтай тэнцүү болгосон хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой гэж үзжээ“Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 онд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байсан юм. 

Энэ оны нэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109.728.25 төгрөг байв.

Холбоотой мэдээ