Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-12 15:30:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ он гарснаас хойш томуу, томуу төст өвчний дэгдэлтээр Дорноговь аймаг 10.000 хүнд 18 тохиолдол илэрч бусад аймгуудаас эхний байрт бичигдэж буй талаар аймгийн ЭМГ-ын нэгдүгээр сарын тайланд дурджээ.

Орон нутгаас өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулж Сайншанд, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлыг судалж, эмнэлгийн тусламж үзүүлэхэд тулгамдаж буй нэн шаардлагатай хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, дуслын шахуурга, хүүхдийн судас тодруулагч, өвчтөний ор, ус цэвэршүүлэгч зэргийг цагаан сарын баярын өмнөхөн шийдвэрлэлээ.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн гемодиализын аппаратыг хоёроор нэмэгдүүлж ачааллыг бууруулах, өвчтөн тээвэрлэх цахилгаан шатыг засварлах, халдварт сүрьеэгийн тасгийн засвар, гэмтэл, мэс заслын зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болсон байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 гаруй хүүхэд, дотрын тасагт 40 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ