Архангай аймагт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-13 17:18:05

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 2018 онд оны үнээр 6249.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан нь өнгөрсөн 2017 оныхоос 0.6 хувиар өсчээ.  


Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, хэрчсэн гурил, савласан болон түгээсэн цэвэр ус, монгол гутал, монгол дээл, гэрийн мод, модон тавилга, савхин гутал, эсгий шаахай, вакум цонхны үйлдвэрлэлт 0.7-82 хувиар нэмэгджээ. Харин дулаан, монгол гутал, хүрмэн блокны үйлдвэрлэлийн хэмжээ 0.2 – 40.7 хувиар буурсан байна. Нийт үйлдвэрлэлтийн хамгийн их буюу 60 орчим хувийг дулаан эрчим хүчний үйлдвэрлэл эзэлж байна. Дараа нь хүнс ундаа, усан хангамж, хэвлэлийн, барилгын материал, гутал, хувцас болон модон эдлэлийн үйлдвэрлэл эзэлж байна.

Түүнчлэн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр байна Тухайлбал: цагаан будаа 2014 оноос хойш тасралтгүй өссөөр одоо 2330 төгрөг, ургамлын тос 2014 онд 3400 төгрөг байсан бол одоо 3600, талх 900 төгрөг байсан бол 1000 төгрөг болж, дэлгүүрийн лангуун дээр 1100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин өндөг 450 төгрөгөөс 360 төгрөг болж буурчээ.  



Холбоотой мэдээ