Венесуэлийн сөрөг хүчнийг эгнээндээ элсүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-05 08:56:15

ОТТАВА. /ТАСС/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо болон Үндэсний ассамблейг “Лима”-гийн бүлгийн гишүүд тус улсын албан ёсны төлөөлөгчдийн хувиар эгнээндээ элсүүлжээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгдсэн байна.


“Венесуэлийн түр засгийн газрыг “Лима”-гийн бүлгийн бүрэн эрхт гишүүний хувиар хүлээн авснаараа өнөөдөр бид чухал алхам хийж байна” хэмээн Фриланд хэлсэн байна. Шийдвэрийг Их Британи, Герман, Испани, Нидерланд, Португал, АНУ, Эквадор болон Европын Холбооны төлөөлөгчид дэмжсэн байна.


Канад, Аргентин, Бразил, Колумб, Коста-Рика, Гватемал, Гондурас, Мексик, Панам, Парагвай, Перу болон Чили улсын төлөөлөгчид Ерөнхийлөгч Николас Мадурогийн бүх ардын урьдчилсан санал хураалт явуулалгүйгээр хуралдуулсан Венесуэлийн Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж "Лима"-гийн бүлэг 2017 оны 8 дугаар сарын 8-нд байгуулагдаж байсан юм.

 

Холбоотой мэдээ