Сар шинийн баяраар нийтийн хэв журмыг ханган ажиллахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-05 00:32:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх сар шинийн баяраар нийтийн хэв журмыг хангах тухай захирамж гаргав.

Тус захирамжид монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж нийгмийн дэг журмыг ханган, хэв журмын зөрчилгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт хариуцлагатай жижүүр гарган ажиллуулахыг үүрэг болгов. Мөн сар шинийн баяраар архи, тамхи бэлгэнд өгөхгүй, согтууруулах ундааг хэрэглэхгүй, уламжлалт ёс заншлаа дээдэлж баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг иргэд, олон нийтэд уриалж худалдаа үйлчилгээний байгууллагаар эргүүл хяналтыг зохион байгуулах гэнэ. Баярын өдрүүдэд иргэдийн тав тухтай байдлыг ханган эрчим хүчний доголдол гаргахгүй, эрчим хүч, дулааны системийн үйл ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ