МАН-ын бүлэг Засгийн газрын гишүүдийг томилох тогтоолын төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 14:04:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гурван гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.

Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг, ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан гишүүнийг томилох тогтоолын төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын даргад өнөөдөр өргөн барьсан. Уг тогтоолыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна. Одоо тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ