Бээжинд “5G” сүлжээг нэвтрүүлэхэд олон тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /Xinhua/. 2022 он гэхэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “5G” сүлжээг нэвтрүүлэхэд тус улсын үүрэн телефоны операторууд 30 тэрбум юанийн /4.4 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ тухай Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн товчооноос мэдээлэв.
“5G” сүлжээг хотын төвийн
хэсгүүд болон хотын дэд бүтцэд өндөр ач холбогдолтой хэмээн үзэж буй нисэх онгоцны
шинэ буудал, 2022 оны Өвлийн Олимпын наадмын тэмцээнийг зохион байгуулах
газруудад нэвтрүүлнэ гэж Эдийн засаг, мэдээллийн технологийн товчооны 2019-2022
оны төлөвлөгөөнд тэмдэглэсэн байна.
Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын технологийн томоохон компаниуд
“5G” сүлжээтэй холбоотой
үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгаа ба 2022 он
гэхэд 200 тэрбум юанийн орлого олно хэмээн төлөвлөж байгаа тухай дээрх төлөвлөгөөнд дурджээ.