Айраг нуур багаас “Алтан ботгоны эзэн” дахин төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-31 14:34:59

Увс /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, МҮОНР-ийн "Таван эрдэнэ" нэвтрүүлэг хамтран тодруулдаг “Алтан төлийн эзэн” шагналыг Завхан сумын Айраг нуур багийн малчин А.Төмөрбаатар хүртсэн байна. Өргөмжлөл, ботгоны дүрс бүхий цом, энгэрийн тэмдгийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр түүний гэрт зочлон, гардуулж өглөө.

2018 оны жилийн эцсийн мал тооллогоор А.Төмөрбаатарынх 305 тэмээ тоолуулсан бөгөөд говь нутгийн бахархал болсон хоёр бөхт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа залуу малчдын нэг аж. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Завхан сумын удирдлагууд болон Улаангом дахь Нутгийн зөвлөлийн хамт олон оролцож, Монгол Улсын аварга малчин болохыг хүсэн ерөөлөө.

Өнгөрсөн жил Айраг нуур багийн малчин Жамсрандоржийн Батаа “Алтан ботгоны эзэн” болж байсан бол энэ жил тус багаас дахин алтан төлийн эзэн тодорсонд Завхан сумынхан баяртай байна.  

Холбоотой мэдээ