Тухтай тохилог орчноос төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-29 12:10:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ЗДТГ-ын байрны шинэ өргөтгөлийн албан ёсны нээлт энэ сарын 27-ны өдөр боллоо. Улсын төсвийн 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ өргөтгөл хоёр давхар, доороо автомашины гаражтай юм.

Тус сумын ЗДТГ-ын хуучин байр 40 гаруй жилийн өмнө орон сууцны зориулалтаар барьсан барилга байжээ. 

Ийнхүү Хүдэрчүүд төрийн ажил үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, ард иргэд ая тухтай тохилог орчноос төрийн үйлчилгээг авах боломж нөхцөлийг бүрдүүлж чадлаа.

Шинэ өргөтгөлийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон сум орон нутгийн удирдлагууд, тамгын газрын ажилтан, албан хаагчид оролцлоо.

 

Холбоотой мэдээ