Дэлхийн шилдэг үзүүлбэрийг Рокит Бэй шүүлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-26 14:02:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Америкийн "CBS" телевизийн "The world's best" нэвтрүүлгийн олон улсын 50 шүүгчийн нэгээр Реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажилласан тухай өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тус нэвтрүүлгийн шүүгчээр 38 орны найруулагч, дуучин, хөтлөгч, холимог тулаанч, жүжигчин зэрэг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй эрхэм ажиллажээ. Нэвтрүүлгийн зургийг өчигдөр авч дууссан бөгөөд ирэх сарын 3-ны өдрөөс тус телевизээр 10 дугаар цацагдах аж. Шүүгч нар дэлхийн шилдгийн шилдэг цорын ганц үзүүлбэрийг шалгаруулах бөгөөд ялагч нэг сая ам.долларын эзэн болох юм байна.

Холбоотой мэдээ