Наранбулаг сум улсын төсвийн хөрөнгөөр 179 сая төгрөгийн ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-21 22:01:27

 Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг суманд 2018 онд улсын төсвийн 179 сая төгрөгббр хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.

Сумын ЗДТГ-ын дарга П.Дашдорж “Өнгөрсөн онд манай суманд улсын төсвийн 179 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн гэр хорооллын 04 квт-ын шугамын шинэчлэлийн ажил хийгдсэн. Мөн цаг уурын өртөө байгуулж, 3000 га ой бүхий талбайд 10 удаагийн нислэгээр хор цацсан. Сумын хэмжээнд 11 өрхийг 800 гаруй малаар малжуулж, таван өрхийг шинэ гэртэй болгосон. Тэрчлэн түр болон байнгын ажлын байранд 50 гаруй хүнийг хамруулаад байна” хэмээн мэдээллээ.

Тус сум 2018 оны  жил эцсийн байдлаар 1055 өрхийн 4296 хүн амтай байна. Мөн сумын хэмжээнд 248373 толгой мал тоологдсоноос тэмээ 2960, адуу 6105, үхэр 6919, хонь 131261, ямаа 101128 тоолуулжээ. Тус сумын ЗДТГ-аас өнгөрсөн онд иргэд, малчид, төрийн албан хаагчид, хүүхэд багачуудад чиглэсэн олон төрлийн ажил зохион байгуулсан байна. Тухайлбал, тод бичгийн дугуйлан хичээллүүлсэнээс гадна залуу малчид, мянгат малчдын чуулга уулзалт, ахлах сургуулийн 70 жилийн ой гэх мэт арга хэмжээг зохион явуулжээ.

Холбоотой мэдээ