Гадаадад суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл нээлттэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-21 12:56:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн цахим мэдээллийн нэгдсэн санг нэг дороос авах боломжтой боллоо.

Та scholarship.esis.edu.mn цахим хуудаст зочилж, тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой Засгийн газрын холбогдох журам, тогтоолын тухай мэдээлэл, сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлт, Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, Багш солилцоо, Оюутан солилцоо, тэтгэлэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултын хэсэг гэх мэт цогц мэдээлэлтэй танилцаж болно.

Тус тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал, зөвхөн мэдээлэлд ойр хүмүүсийн хүрээнд болж өнгөрдөг, үүний улмаас сайн сурлагатай оюутан залуус тэр бүр хүссэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олон жил яригдаж ирсэн. Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл иргэдэд нээлттэй болсноор тэгш хамруулах боловсролын талаар төрөөс баримталж буй тодорхой үндсэн зорилтууд хэрэгжиж, Монгол Улсын иргэн бүр гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох ижил боломжоор хангагдах юм. Үүний үр дүнд мэдээлэлд ойрхон хүмүүс тэтгэлэгт хамрагдаад бусад нь мэдээлэлгүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй гэх тэгш бус байдал үгүй болж буй юм.

 

Холбоотой мэдээ