ӨНӨӨДӨР: "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-01-21 08:40:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт ШУТИС-ийн Номын санд  "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар болно. Утас: 89806886, 99715292

09.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88054040

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо: Салбар дундын хамтын ажиллагаа” зөвлөлдөх хэлэлцүүлэг болно. Утас: 99002019

10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах үндэсний хэлэлцүүлэг болно. Утас: 88054340

10.30 цагт НМХГ-т Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

11.00 цагт БСШУСЯ-нд Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

11.00 цагт БСШУСЯ-нд "Mrs Mongolia world-2018" тэмцээний тэргүүн мисс А.Дэлгэрцэцэгийг "Хүүхэд хамгааллын элч"-ээр батламжилна. Утас: 88008781

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАН, БНН, Ногоон нам, Консерватив намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголбанкинд "Банкны хөгжил - 95 жил" аяны нээлт болно.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар улс төрийн суулт хийж буй иргэдийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Улаанчулуутад “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэгийн нээлт болно.  Утас: 99274741, 80804490

12.30 цагт Засгийн газрын II байранд “Соёмбот дугуйлан” ТББ-аас “Нийгмийн шинэчлэл-Үндэсний ухамсар” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 98110300.

13.30 цагт Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт болно.

Холбоотой мэдээ